Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.

Иохан 3:16 АБ2013

   2015 оны "Do you believe" хэмээх энэхүү кино нь амьдралынхаа өөр өөрсдийн ялгаатай сонголт бүхий замаар явж буй 12 хүний талаар өгүүлэх бөгөөд тэд нэг мөчид Христийн Загалмайн дор учирч бүгд нэгэн асуулттай нүүр тулах болно...."Чи итгэж байна уу?" ...

 

   2019 оны энэхүү "Breakthrough" буюу "Цөмлөлт" гэж орчуулж болох бүтээл нь болсон явдлаас сэдэвлэн бүтээгдсэн ба Бурханы нэгэн гэр бүлд хийж өгсөн гайхамшгийн талаар гарах болно. Бурханд итгэх итгэл боломжгүйг боломжтой болгодогч, Энэ нь 100% Бурханаас хамаардаг юм.

     "Үр хөндүүлэх" гэдэг нь аллага мөн үү? Эсвэл үр бүрэлдээд удаагүй байхад нь хөндөөд устгавал энэ нь аллага болохгүй юу? ...гэх мэт итгэлийн амьдралд бүү хэл, ухамсарт нийгэмд хүртэл маш хүнд асуулт бүхий сэдвийн талаар энэ кино өгүүлэхээс гадна Бурханы агуу уучлал мөн гарах болно. Кино нь БОДИТ явдлаас сэдэвлэн бүтээгдсэн байна.

2004 оны бүтээл.

Найруулагч Bobby Garabedian-ны 2003 оны бүтээл болох "Гүүр" богино хэмжээний киног та бүхэнд бүрэн эхээр нь (30') хүргэж байна.